Таны шийдвэр. Бидний Үүрэг.

Тээвэр зуучийн үйлчилгээ

ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР ЗУУЧ

Бид дэлхийн хаанаас ч экспорт, импорт, транзит тээвэр болон хөргүүртэй чингэлэг тээвэр, түүвэр, задгай, аюултай зэрэг бүх төрлийн ачааг агаараар, далайгаар, авто болон төмөр замаар тээвэрлэн өөрийн терминалаар дамжуулан хүссэн газарт тань найдвартай хүргэж үйлчилнэ. Дээр дурьдагдсан үйлчилгээнүүд нь олон улсын тээвэр зуучийн хариуцлагын даатгалд хамрагдсан болно.

Далайн тээвэр
Манай компани нь логистикийн салбарт олон жилийн түүхтэй дэлхийд нэр хүндтэй олон улсын агентуудтай хамтран ажилладаг бөгөөд манай түншүүд таны ачааг стандарт шаардлагад нийцсэн боодол, бэхэлгээгээр бэхэлж найдвартай ачиж тээвэрлэх болно.

Төмөр замын тээвэр
Манай улс нь 2 их гүрний дунд орших далайд гарцгүй орон учраас овор ихтэй, жин тонн их ачааг төмөр замаар тээвэрлэх нь илүү тохиромжтой байдаг. Энэ нь хямд зардалтайгаас гадна цаг агаарын ямар ч нөхцөлд хугацаа алдахгүй гэдгээрээ давуу талтай. Түүнчлэн бид төмөр замын тээвэрлэлттэй холбоотой бичиг баримт бүрдүүлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, өргөлт буулгалт, хаалганд хүргэх болон дотоод түгээлтийн үйлчилгээнүүдийг давхар хийж гүйцэтгэдэг.

Агаарын тээвэр
Ачаа бараагаа яаралтай илгээх болон хүлээн авах шаардлагатай тулгамдсан үед тань хамгийн шуурхай тээвэрлэлтийн сонголт бол агаарын тээвэр юм. Тиймээс таны энгийн, овор багатай ачаа барааг хурдан, найдвартай хүргэхийн төлөө манай мэргэжлийн баг бүрэн хариуцан ажиллах болно.

Авто тээвэр
Таны алтан цагийг хэмнэж төрөл бүрийн задгай болон чингэлэгтэй ачааг Монгол Улсын аль ч аймаг, сумын нутаг дэвсгэрт түргэн шуурхай хүргэх автотээврийн үйлчилгээг ч бид гүйцэтгэж байна. Таныг хүсвэл бид ачааг “Хаалганаас хаалга”-нд хүргэх үйлчилгээг санал болгох болно.

Экспортын тээвэр
Байнгын хамтын ажиллагаатай гадаад түншүүдээрээ дамжуулан таны экспортод гарах ачаа барааг Монгол Улсаас дэлхийн аль ч өнцөг булан руу найдвартай түргэн шуурхай тээвэрлэн үйлчилнэ. Чингэлгийн болон задгай ачааг авто, агаар, төмөр зам, усан замаар тээвэрлэнэ. Манай хамт олон нь төслийн ачаа, аюултай болон хэт овортой техник төхөөрөмжийн тээвэрлэлтийг гүйцэтгэх туршлагатай юм.

Транзит тээвэр
Монголын төмөр замын урт нь ОХУ-ын хил Наушки өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл 1,110 км үргэлжилсэн байдаг. Тус чиглэл нь Забайкальск-Манжуур болон Дружба-Алашанькоу чиглэлээс богино хугацаанд хямд зардлаар тээвэр хийх давуу талтай.

Close Menu